Монгол цэргийн музейд "алба хаах" боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх боломжийг Монгол цэргийн музейн хамт олон олгож байна.
Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдөс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцсаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулах боломжтой болжээ.
Эр хүний мэдэх, сурах ёстой энгийн боловч эв дүй шаардсан хувь хүний соёл, биеэ авч явах эрдмийн нэгээхэн хэсгийг сурч биеэр хийж үзнэ үү хэмээн Монгол цэргийн музей урьж байна.
Мөн хүүхэд, залуусын
сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж байна. Уг
буудлагын тийрэнд 2 төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудах
бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан аж.