Их Британид халдварын 36 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-21 13:20:07

ЛОНДОН. /The Guardian/. Их Британид халдварын 36100 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 7465448 боллоо гэж даваа гарагт танилцуулсан албан ёсны мэдээлэлд дурджээ.


Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 49 хүн нас баржээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тохиолдол 135252 болсон байна.


Их Британи вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлж эхэлсний зэрэгцээ 12-15 насны хүүхдүүдыг вакцины эхний тунд хамруулж эхэлжээ.


Үүнтэй холбогдуулан Английн зарим сургуулиудад 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг даваа гаргаас эхлэн зохион байгуулсан бөгөөд Шотланд, Уэльст мөн вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна.


Их Британид 16 ба түүнээс дээш насны иргэдийн 89 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 81 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ