Сумдын наадам болж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-07-04 16:43:27

Өмнөговь аймгийн 6 сум энэ сарын 3-4-ний хооронд баяр наадмаа тэмдэглэж байна.

Энэ жил тус аймагт бороо хур элбэгтэй зуншлага сайхан байна. Ноён, Номгон, Манлай, Хүрмэн, Баян-Овоо, Ханбогд сумын наадам өчигдөр эхэлсэн бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мөн Баяндалай, Булган сумын наадам энэ сарын 6-7-ны өдөр болох бөгөөд 22-нд Цогт-Овоо, 21-нд Ханхонгор, 20-нд Гурвантэс, Цогтцэций сум баяр наадмаа тэмдэглэх аж. Мандал-Овоо сумын баяр наадмын тов гараагүй байна гэж тус сумын засаг дарга мэдээллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ