Ерөнхий боловсролын 5 сургуулийг автомашинтай болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-21 11:13:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 5 сургуульд суудлын автомашин худалдан авч, өчигдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү худалдан авах ажиллагааг "Юник плайтс"  ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Гранд Старекс” маркийн таван автомашиныг 164,5 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэжээ.

Автомашиныг Сайнцагаан сумын “Мандал”, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль болон Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Дэрэн сумын ерөнхий боловсролын сургуулиудад хүлээлгэн өгчээ.

Автомашиныг хүлээлгэн өгөх үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байгаа нь хүүхэд, багачуудыг улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнд оролцох боломжоор хангаж буй боловсролын салбарт хийж байгаа нэн шаардлагатай хөрөнгө оруулалт юм” хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ