Инженерийн шугам сүлжээний засварын ажил удахгүй дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-09-20 17:51:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.”Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ ажилчдаа орон сууцаар хангах зорилгоор “Уурхайчин” I,II, III орон сууцны хороолол барьж байна.

Тус хороолол руу инженерийн шугам сүлжээ оруулахын тулд хотын төвийн нэгдүгээр хорооллын дундуур явж буй шугамыг шинэчлэх шаардлагатай болжээ. Иймд Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хавраас 40 жил болсон инженерийн шугам сүлжээг сольж “Уурхайчин” орон сууцны хороолол рүү шинэ шугам татаж байгаа юм. Гэвч ган хоолойгоо татан авах болон зарим асуудлаас болж уг ажил удааширсан нь иргэдийг ихэд бухимдуулсан. Учир нь шугам шинэчлэх үед нэгдүгээр хорооллын айл өрхүүд хоёр сар гаруй халуун усгүй байна. Мөн 9 дүгээр сарын 15-наас олгодог халаалт ч ирээгүй байгаа юм. Тэгвэл шугам шинэчлэх ажил одоо хэвийн үргэлжилж, удахгүй дуусгахаар ажиллаж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ. 

 



Холбоотой мэдээ