Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-20 15:11:15

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд цахимаар холбогдож оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. 


Түүний мэдэгдсэнээр, Ши Жиньпин есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд дүрс бичлэгээр холбогдож, чухал илтгэл тавих аж. 


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган есдүгээр сарын 14-нд эхэлсэн билээ. Есдүгээр сарын 21-нээс дээд түвшний уулзалтын долоо хоног эхэлнэ. Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас өндөр түвшний уулзалт болоод салбар хуралдаанууд цахим хэлбэрээр болж байсан бол энэ жил уламжлалт хэлбэрээр зохион байгуулж буй юм. Дээд түвшний уулзалтын долоо хоногт Нью-Йорк хотноо дэлхийн 83 улсын удирдагчид, 43 улсын засгийн газрын тэргүүн нар, 23 орны Гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирэх төлөвтэй байна. 


 


Холбоотой мэдээ