Хашааныхаа өвсийг шатаах үедээ гал алдах тохиолдол гарсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаагаас хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан тухай дуудлага ихсэх хандлагатай байгаа талаар НОБГ болон нийслэлийн Байгаль орчны газраас өнөөдөр мэдээлэв.
Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Ховд аймагт өчигдөр айлын байшин, амбаар, машин шатсан байна. Мөн самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар
өвсөө шатаах үедээ гал алдах тохиолдол гарсаар байгаа аж.
Өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн
хээрийн түймэр гарч 59.7 га талбай шатсан бол, энэ онд улсын хэмжээнд ой
хээрийн 25 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ойн 1765 га талбай, хээрийн 120
мянган га газар гал түймэрт өртсөн байна.
Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар
өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсаны улмаас гал алдаж эд
хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болдог байна. Иймд ил задгай тамхины иш,
хог хаяхгүй байхыг анхааруулж байна.