Караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хойш хязгаарлах санал хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-17 11:32:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хурим найр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаас болж голомтот халдвар гарч байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.

 

КОВИД-19 халдварын дельта хувилбарын шинэ давалгаа үүсэж халдварын нөхцөл байдал хүнд байгаа. Тэгвэл баар, шөнийн цэнгээний газар, караоке зэрэг хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллага халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй, цагаа хэтрүүлэн ажиллах, иргэд амны хаалт зүүхгүй байх, агаар сэлгэхгүй байгаа зэргээс үүдэлтэй голомтот халдвар ихээр гарч байгаа аж. Тиймээс тус яамнаас караоке, баарны үйл ажиллагааг 22.00 цагаас хойш хязгаарлах санал гаргаж УОК-т хүргүүлжээ.

Мөн гадны улс руу аялах аяллыг тодорхой хязгаарлаж, хурим найрыг хатуу хориглох шаардлагатайг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхааруулсан юм.

 

Холбоотой мэдээ