БНХАУ Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-04 12:14:04

БЭЭЖИН. /ВВС/. Олон улсын арбитрын шүүх Филиппиний гаргасан гомдлыг авч хэлэлцэхээс хэдхэн хоногийн өмнө Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд БНХАУ тэнгисийн цэргийн сургуулилтууд хийх гэж байна.

Цэргийн сургуулилтуудыг Параселийн арал орчмын усанд хийх гэж байгаа аж.

Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн харьяаных гэж БНХАУ үзэж байгааг Вьетнам, Филиппин, Малайз, Бруней болон Тайвань эсэргүүцсээр байгаа боловч хятадууд ийм сургуулилтуудыг байнга хийдэг юм.

Филиппиний гаргасан гомдлыг ирэх долоо хоногт авч хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор байдал хурцдах төлөвтэй байна.

Стратегийн ач холбогдол бүхий, байгалийн баялаг ихтэй тус бүсийг БНХАУ бүхэлд нь өөрийн харьяаных гэж үзэж байгааг эсэргүүцэн Филиппиний гаргасан гомдлыг Нидерландын Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүх энэ сарын 12-нд хэлэлцэхээр товлосон билээ.

Хятад улсын мэдэгдэлд “долдугаар сарын 5-11-нд сургуулилт хийнэ. Энэ үед тухайн бүс рүү хөлөг онгоцууд нэвтрэхийг хориглоно” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ