Орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-15 07:51:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад 29 багцын 65 орон сууцны барилга багтжээ.


Барилгажуулах төсөл боловсруулж, хуучин барилгыг буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулна.


БАГЦ

БАЙРШИЛ

1

БГД-01

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1,32 га

2

БГД-02

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1,38 га

3

БГД-09

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27 дугаар байр, нийт 0,64 га

4

БГД-10

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 1,6 га

5

БЗД-05

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, нийт 0,13 га

6

БЗД-07

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт

0.21 га

7

БЗД-10

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га

8

БЗД-11

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр,
нийт 1,23 га

9

БЗД-13

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 30 дугаар байр, нийт 0,17 га

10

БЗД-14

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар байр, нийт 0,26 га

11

ХУД-06

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0,52 га

12

ХУД-08

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0,26 га

13

ХУД-09

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0,2 га-

14

ХУД-11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны

20 дугаар байр, нийт 0,26 га

15

ХУД-13

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0,15 га

16

СХД-01

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0,84 га

17

СХД-02

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт 0,64 га

18

СХД-03

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га

19

СХД-04

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0,79 га

20

СХД-05

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0,19 га

21

СХД-06

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0,32 га

22

СХД-07

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0,16 га

23

СХД-08

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0,05 га

24

СХД-09

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0,64 га

25

СХД-10

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0,68 га

26

СХД-11

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0,2 га

27

СХД-12

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,48 га

28

СХД-13

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1,0 га

29

СБД-01

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га

 

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргана. Төлбөрийг нийслэлийн төрийн сан банк: УБ, ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих аж.


Урилгын дагуу сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжлэн эх хувь, хуулбар, цахим хувийг бэлтгэн 10 дугаар сарын 12-ны 15.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон”-ны 13 давхрын 1308 тоотод хүлээлгэн өгснөөр мөн өдрийн 16.30 цагт оролцогчдын мэдээллийг зарлана.


Оролцогчийн санал гаргагч нь аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, танилцуулга, 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, татвар, нийгмийн даатгал, банк, бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газрын тодорхойлолт, нотариатаар баталгаажуулсан гэрээ, барилгажилтын төслийн загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл, төсөл хэрэгжүүлэх аргачлал, сараар гаргасан нарийвчилсан болон оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө, зураг төсөл, барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл, санхүүгийн эх үүсвэрийг нотолсон хуулга бэлдэх аж. 

Вэб сайт: www.uda.ub.gov.mn

Холбоотой мэдээ