Манхан суманд "Ирээдүйгээ хамгаалъя" өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-14 17:25:18

Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдөр Ховд аймгийн Манхан сумын авто замын байнгын хяналтын цэг дээр "Ирээдүйгээ хамгаалъя" өдөрлөг болж байна.  

Тус өдөрлөгийг "Ирээдүйгээ хамгаалъя" уриан дор зохион байгуулж буй "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021" аяны хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Энэхүү үйл ажиллагааг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Албан журмын даатгагчдын холбоо мөн Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй 10 даатгалын байгууллага, Манхан сумын эмнэлэг зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй. 

Ингэхдээ Манхан сумын авто замын байнгын хяналтын цэгээр дамжин өнгөрч буй жолооч нарын аюулгүй байдлыг хангуулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.  

Мөн жолооч, зорчигчид орон нутаг руу явах үедээ тээврийн хэрэгслийн онцлог, цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах, хамгаалах бүс хэрэглэх болон даатгалын үйлчилгээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байгаа юм.  

 

Холбоотой мэдээ