Нийт тохиолдлын 4912 нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-13 17:48:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 149 сорьцод шинжилгээ хийснээс халдварын 63 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 20, Бугатад 9, Шаргад 2, Даривд 2, Цээлд 10, Хөхморьтод 7, Чандманад 6, Баянтооройд 1, Тайширт 1, Гуулинд 2, Цогтод 2, Бигэрт 1 илэрч, аймгийн хэмжээнд 5889 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. 

Есдүгээр сарын 13-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 971 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 828 хүний биеийн байдал хөнгөн, 119 нь хүндэвтэр, 21 нь хүнд, 3 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 61 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 4912 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1752 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.

Холбоотой мэдээ