Хятадад ширүүн бороо орсны улмаас 68 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-04 09:14:21

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад өнгөрсөн сараас хойш орж буй ширүүн борооны улмаас үер болж, хөрсний нуралт үүсчээ. Эдгээр гамшигт өртөн 68 хүн амиа алдсан байна.

Зургадугаар сарын дунд үеэс хойш ширүүн бороо үе үе орсны улмаас үер болж, Хөх мөрний дагуу хөрсний нуралт үүсчээ.

Ням гарагт тус улсын Аньхуй мужид 18 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй болсон байна.

Тус мужийн зэргэлдээх Хубэй мужид 27 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй болсон гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Мөн 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Гуйжоу мужид хөрсний нуралтын улмаас олон айлын орон гэр сүйдэж, 30 хүн шороонд дарагджээ. Гал сөнөөгчид хөрсний нуралтад дарагдсан хүмүүсийг бүгдийг нь татаж гаргасан ч 23 нь нас барсан байжээ. Үер болон хөрсний нуралтын улмаас тус улсад амь эрсэдсэн хүмүүсийн тоо нийтдээ 68-д хүрсэн байна.

БНХАУ-ын Засгийн газар мэдэгдэхдээ “борооны улмаас 15 муж болон томоохон хотуудад их хэмжээний хохирол учирсан” гэв.

Өнөөдрөөс дахиад хур тунадас орох төлөвтэй байна гэж цаг уурчид анхаарууллаа.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ