Сүхбаатар аймгийн бүх сум улаан бүс боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-13 13:42:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR 70, түргэвчилсэн оношлуураар 405 иргэнд шинжилгээ хийхэд шинээр 127 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 3576 болов. Тодруулбал, Баруун-Урт +94, Мөнххаан +8, Эрдэнэцагаан +3, Онгон +4, Түмэнцогт +4, Наран +8, Халзан +3, Дарьганга +1, Асгат +2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн бүх сум дахин улаан бүс болсныг аймгийн ЭМГ-аас танилцууллаа.

Халдварын тархалтын 52 хувь нь Баруун-Уртад, 48 хувь нь сумдад байна. Халдвар авч буй иргэдийг насны бүлгээр авч үзвэл 22-54 насныхан хамгийн ихээр өртөж байна гэв. Одоогоор аймгийн хэмжээнд идэвхтэй 255 голомт байгаа бөгөөд үүний 122 нь Баруун-Уртад,133 нь бусад суманд байна.

9 дүгээр сарын 13-ны байдлаар ЭМБ-т болон гэрээр нийт 1122 иргэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 22, хүүхэд 94 байгаа аж.

Бүртгэгдэж буй халдвар ихэвчлэн гэр бүл болон буяны ажил, хурим найр зэрэг олон нийтийн хүрээллээс тархаж байгаа тул ард иргэдийг олон нийтийн газраар явахгүй байж, мөн олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, түүнд оролцохгүй байхыг ЭМБ-аас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ