Хөнгөлөлттэй зээлээ төлөөгүй иргэдийн мэдээллийг “Монгол банк”-ны зээлийн санд оруулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-10 17:12:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын зээлийн сангийн “Хөнгөлөлттэй зээл”-ээр сурч төгссөн төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулах болсныг мэдэгдлээ.  


Төрийн сангийн зээлээр суралцсан төлбөрийн үлдэгдэлтэй иргэд зээлийн хар жагсаалтад орохоор болсныг Боловсролын зээлийн сангаас анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн санд 15000 орчим иргэний диплом хадгалагдаж байгаа юм. Тус сангаас төлбөрийн үлдэгдэлтэй иргэдтэй нэг бүрчлэн утсаар холбогдож зээлээ төлөхийг хүсч байгаа аж.

 

Холбоотой мэдээ