Амьсгал дэмжих 10 ширхэг аппарат хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-10 17:30:42
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Амьсгал тэтгэгч" ТББ-аас "Нэг аппарат-нэг амь" аяны хүрээнд 10 ширхэг аппаратыг аймгийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Тус байгууллагын тэргүүн Г.Гантулга "Үндэсний хэмжээнд бид энэ аяныг зохион байгуулж байгаа. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн хүсэлтээр бид тус аймагт 10 аппарат шийдвэрлэн хүлээлгэн өгч байна. Уг аппаратуудыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хандивлаж байгаа юм" гэлээ. Нийт 78 сая төгрөгийн өртөг бүхий тус амьсгал дэмжих аппаратыг БОЭТ-д 5, Гурвантэс, Цогтцэций, Манлай, Булган, Ханбогд сумын эмнэлгүүдэд тус тус нэг нэгийг хуваарилахаар төлөвлөж байна. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа "Цар тахалтай энэ хүнд үед хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөөр тусалж байгаад маш их баяртай байна. Халдвартай 654 иргэнээс 454 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь сум болон ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд 65 иргэн байна, өчигдөр нэг иргэн нас барсан" гэлээ.
Холбоотой мэдээ