Истанбулын халдлагатай холбогдуулан 11 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-02 14:06:56

АНКАРА. /VOA/. Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн мягмар гарагт болсон олон хүний аминд хүрсэн халдлагатай холбогдуулан цагдаа нар гадаадын 11 иргэнийг барьцаалсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Халдлага үйлдсэн этгээдүүдийг “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг цагдаа нар мөрдөн шалгаж байна.

Мөн цагдаа нар Туркийн зүүн өмнөд нутгийн Газиантеп хотод тусгай ажиллагаа явуулан “Лалын улс”-тай холбоотой байж магадгүй 17 гадаад хүнийг баривчилсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт үг хэлэхдээ “нисэх онгоцны буудалд болсон халдлагын ард “Лалын улс” бүлэглэл байж манадгүй” гэсэн юм.

Өчигдөр Турк даяар лалын шашинтнууд мөргөл үйлджээ.

Тухайлбал, Истанбул хотын төвийн нэгэн сүмд олон лалын шашинтан халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн залбирчээ. Нэгэн эрэгтэй “Тэднийг диваажинд очоосой гэж би залбирлаа. Ийм аймшигт хэрэг дахин болохгүй гэж найдаж байна” гэв.

Мягмар гарагийн халдлагын үеэр 44 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ