Ноолуурын салбарт санхүүгийн шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тус банкны газрын захирлууд Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн компанийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар ноос, ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийн
зээлийн хугацааг 3 жилээр олгох, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ, НӨАТ-ын
хуулийн хэрэгжилт, түүхий эд бэлтгэлийн үеэр урд хөршөөс орж ирж байгаа
мөнгөний урсгалд хяналт тавих талаар ярилцав.
Цаашид ноолуурын салбарын өртгийн нийлүүлэлтийн сүлжээг олон
улсын жишигт нийцүүлэн гаргаж,
богино, дунд хугацааны
санхүүгийн шийдэл бий
болгохоор Монголбанк, Сангийн яам, арилжааны банк, Монголын ноос ноолуурын
холбооны төлөөлөл орсон ажлын
хэсгийг байгуулахаар боллоо.
Энэ нь Засгийн
газраас “Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх” тухай хуулийн төслийг УИХ-д
өргөн барих гэж буйтай
холбогдуулан Монголбанкнаас ноолуурын салбарт үүсээд буй асуудлыг шийдэх, зээлийн зөв механизм
бий болгох зорилготой аж.