Т.Цагаанбандийн гэр бүл байр захиалаад автомашины азтан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-09 10:49:06

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв, Хүүхэд, залуучуудын соё̈л амралтын хүрээлэнгийн зүүн урд талд “Шүр гардeн” төслийн хүрээнд 138 айлын орон сууц шинээр барьж байна.

“Шүр гарден” төслийн барилгын ажил гүйцэтгэгч "Маунт Гуард" ХХК-ийн хамт олон байр захиалагч нарынхаа дунд авто машины сугалаат аян зохион байгууллаа.
Үүнд зөвхөн урьдчилгаа төлбөр өгөөд хувь лизинг үйлчилгээнд хамрагдсан болон бэлэн төлөлт хийсэн 60 орчим захиалагч оролцжээ.  Улмаар Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн иргэн Т.Цагаанбандийн гэр бүл шинэ авто машины азтан болж, энэ сарын 8-нд түлхүүрээ гардан авлаа.  

"Шүр гардeн" хотхон нь Ховд аймагт хамгийн анхны бүрэн цогцолбор болж байгаагаараа онцлогтой. Барилгын ажил төлөвлөлтийн дагуу явж байна.    

Холбоотой мэдээ