Баян-Овоод 14 айлын орон сууцны барилга барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-08 17:53:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрийн албан хаагчдын 14 айлын орон сууцны барилга барьж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй ажлын гүйцэтгэл 55 хувьтай байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ. Энэхүү бүтээн байгуулалтыг энэ оны 11 дүгээр сард дуусгаж ашиглалтад өгөх гэрээтэйгээр “ГЭЭТ” ХХК гүйцэтгэж байгаа аж. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй уг орон сууцыг 529 сая төгрөгийн өртгөөр барьж байгуулж байна.
Холбоотой мэдээ