Сүүлийн 24 цагт халдварын улмаас 4 иргэн нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 4 иргэн нас барлаа. Энэ сар гарсаар халдварын тохиолдол эрс нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7615 болоод байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 220 тохиолдол нэмж бүртгэгдэн, 4 иргэн нас барснаар нас баралт 20 боллоо.
Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт нийт 1499 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 иргэний биеийн байдал нэн хүнд, 49 иргэнийх хүнд, 227 иргэнийх хүндэвтэр, бусад иргэдийн тухайд биеийн байдал хөнгөн байгаа аж.
Тусгаарлан ажиглах байранд 6, гэрийн ажиглалтад 3167 иргэн ажиглалт, тандалтад байна.