723 мянган ширхэг хувьцаа арилжигдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-01 18:00:34

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 722 143 ширхэг хувьцаа арилжив.

Түүнчлэн 1,033 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 316 сая 240 507 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Мөн өдөр "MSE ALL" индекс 871.23 нэгж болж 0.04 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 415 тэрбум 555 сая 074,150 төгрөг болжээ.  

 Б.Заяа

Холбоотой мэдээ