Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-06 16:22:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Петровис группийн Баянхонгор  аймаг дахь салбараас 2.5 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 1 сая төгрөгийн шатахууны эрхийн бичгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга А.Ганболд, эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Мөнхжаргал нарт  гардууллаа.

Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг халдварт өвчний хүндрэлийн үед ашигладаг бөгөөд өвчтөний амь эрсдэх аюулыг 2-4 дахин бууруулдаг байна. 

Улсын хэмжээнд коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо өссөн, эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлаас үүдэн тус группээс улсын хэмжээнд энэхүү хандивыг хүргэж байгаа аж.

Холбоотой мэдээ