Гурав дахь тунгийн дархлаажуулалт 7,3 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-06 13:36:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 30-ны өдөр эхлүүлсэн вакцины гурав дахь тунд иргэдийг хамруулах ажил аймгийн хэмжээнд 7,3 хувьтай үргэлжилж байна. Эхний ээлжинд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж байгаа бөгөөд сумдад нэг, Баруун-Урт суманд гурван цэгээр дамжуулан дархлаажуулалтыг хийж байна.

Иргэд вероселл, файзер, спутник вакцинуудаас сонгох эрхтэй. Харин спутник вакциныг хийлгэх тохиолдолд төлбөртэй аж. Одоогоор иргэдийн идэвх муу байна. Гурав дахь тунгийн дархлаажуулалт эхэлснээс хойш ямар нэг хариу урвал үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж байна. Тиймээс вакцины нөөц хангалттай байгаа учир иргэдийг гурав дахь тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Харин вакцины эхний тунгийн хамрагдалт 95,3 хоёр дахь тун 91,2 хувьтай буюу улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй хэвээр байна.  

Холбоотой мэдээ