ӨНӨӨДӨР: “Эрсдэл хуваах” зээлийн гэрээнд гарын үсэг зурна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-06 08:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 6-нд болох үйл явдал:
10.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Хас банк, Сүү ХК “Эрсдэл хуваах” зээлийн гэрээ,  “Хөх тууз” хөтөлбөрт нэгдэх урилгад гарын үсэг зурна. Утас: 90903090

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Төрийн өмчит "Мон-Атом" ХХК компани "Өглөөний сонин"-оос 100 сая төгрөг шүүхээр нэхэмжилсэн талаар МСНЭ, иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд мэдээлнэ. Утас: 88288818

11.00 цагт Төрийн ордны Төрийн ёслол, хүндэтгэлийн А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлнэ.

11.40 цагт Монголын Үндэсний музейд "Чулууны хээ 4" үзэсгэлэнгийн нээлт болно.

Холбоотой мэдээ