“Эрүүл мэндийг дэмжигч” байгууллага, иргэдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-09-01 18:28:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ жилийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, иргэд”-ийн шагналыг гардууллаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ хөгжлийн зам" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, орчны эрүүл ахуйг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санаачлагатай ажилласан байгууллага, иргэдийн ажлыг эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл ажлын байр шалгаруулах журмын дагуу дүгнэсэн байна.

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Булган сумын Хоёрдугаар цэцэрлэг, Биеийн тамир, спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс шалгарч, “Эрүүл мэндийг дээдлэгч-эрүүл ажлын байр” шалгаруулах болзлыг Бугат, Рашаант сум, Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв хангасан байна. “Эрүүл мэндийг дээдлэгч-гэр бүл”-ээр  Гурванбулаг сумын иргэн Д.Баасанхүүгийн гэр бүл, “Эрүүл мэндийг дээдлэгч-иргэн”-ээр Булган сумын иргэн Д.Бат-Эрдэнэ нар шалгарчээ.

Холбоотой мэдээ