Лагос хотод "их дуу чимээтэй" сүмүүдийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-01 12:41:32

ЛАГОС. /ВВС/. Нигерийн Лагос мужийн удирдлага их дуу чимээг багасгахын тулд Христийн 70 сүм болон лалын шашны 20 сүмийг хаажээ.

Мөн 10 орчим зочид буудал, шар айрагны газар болон шөнийн клубыг хаасан байна.

20 орчим сая хүний дуу чимээнээс эхлээд лалын шашны сүмүүдийн мөргөлчид болон автомашины сигналын дуу чимээ, христийн шашинтнууд магтуу дуугаа чанга дуулах зэрэг нь Лагос хотыг /Лагос мужийн төв/ асар их дуу чимээтэй болгодог байна. 

Тус мужийн захиргаа Лагос хотыг 2020 он гэхэд Африк тив дэх их дуу чимээнээс ангид хамгийн том хот болгох зорилт тавьсан аж.

Нигеричүүд бол их шүтлэгтэй хүмүүс бөгөөд Лагос хотод христийн шашны протестант урсгалын олон тооны сүм байдаг гэнэ. Энэ хотын оршин суугчдын ихэнх нь христийн шашин шүтдэг байна.

2014 онд телевизээр шашны суртал нэвтрүүлэг явуулдаг номлогч Жошуагийн эзэмшлийн барилга нурсны улмаас 116 хүн амиа алдаж байжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ