Дэлхийн зөн ОУБ-аас эрсдлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-01 11:22:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын  “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Сайнцагаан суманд олон нийтийн оролцоонд суурилсан гамшгийн эрсдлийн үнэлгээ хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж байна.

Тус төслийн хүрээнд аймгийн ОБГ-тай хамтран өнгөрсөн сард “Олон нийтийн оролцоонд суурилсан гамшгийн эрсдлийн ерөнхий судалгаа, үнэлгээ хийх чадамж олгох” сургагч, чиглүүлэгч нарыг бэлтгэх сургалт зохион байгуулж, сургалтын үеэр Сайнцагаан сумын эмзэг байдал, эрсдлийн үнэлгээг хийжээ.

Харин сургалтад оролцсон Дэрэн, Гурвансайхан самаас бэлтгэгдсэн сургагч багш нар сум, сумандаа сургалт хийж, сумынхаа эмзэг байдал, эрсдлийн тойм судалгааг гаргах юм.

Тухайн орон нутгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээнд суурилан орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сайжруулснаар Дэлхийн зөн Олон Улсын байгууллагаас дээрх гурван суманд эрсдлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ