Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-01 11:13:23

Солонгосын бэлэн хувцасны "NICE" брэндийн дэлгүүрийн үзэсгэлэн худалдаа Булган аймгийн төвд дахин ирлээ.

Өнгөрсөн жилээс хойш 5 дахь удаагаа ирж байна. "Хямралын эсрэг хамтдаа" нэртэй үзэсгэлэн худалдаанд өмд, цамц, куртка, пудволк, хүүхдийн хувцас иржээ. Үнийн хувьд 5000-20000 төгрөгийн хооронд байна. Үнээ дагаад хувцасны сонголт, чанар муудсан байгааг иргэд шүүмжилж байлаа. Энэ тухай худалдагчаас асуухад "Эхлээд жаахан үнэтэй гайгүй хувцсаа авч ирсэн ирсэн боловч Булганчуудын худалдан авах чадвар эрс муудсан нь ажиглагдсан, тиймээс хямдавтар бараа авч ирсэн. Ер нь иргэдийн худалдан авах чадвар маш муу байна" гэсэн хариултыг өглөө. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусна.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ