Нийт нутгийн 80 хувь зуншлага сайтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-31 12:49:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 8 дугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 80 хувьд зуншлага сайн байна. Тодруулбал, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт нутаг, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх нутгаар, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар сайн байна. 




Харин Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна. Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн мэдээллээр энэ оны 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд, мөн сарын 31-нд 70 гаруй хувьд, энэ сарын 10 гэхэд 80 орчим хувьд сайн гэж үнэлэгдсэн байна. 



Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ