Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 10 оюутанд олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-01 16:24:48

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын нэрэмжит тэтгэлэгт 10 оюутан, дөрвөн сурагчид урамшуулал олгохоор боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авсан Баянтэс сумын ЕБС-ийн сурагч О.Номин-Эрдэнэ, 98 хувийн гүйцэтгэлээр 800 оноо авсан Улиастай сумын Дэвшил сургуулийн сурагч Д.Мягмарсайхан, 96 хувийн гүйцэтгэлээр 800 оноо авсан Дэвшил сургуулийн сурагч Б.Дашзэвэг, 92 хувийн гүйцэтгэлээр 800 оноо авсан Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Ч.Уртнасан нарт тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Мөн хичээл сургуульдаа онцгой амжилт гаргаж, аймаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа 10 оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо гэв. 

Холбоотой мэдээ