Малчидтай хамтран Жимгэрийн хясааны замыг засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-31 09:50:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн урд бүсийн сумдын малчдын зорчдог гол зам болох Жимгэрийн хясаа, Хөндлөнгийн давааны замыг засварлажээ.

Тухайлбал, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн хангайн чиглэлд зусдаг нүүдэллэдэг айлууд болон Улиастайгаас Долоогийн даваа, Хөндлөнгийн давааны замаар зорчдог. Отгон, Шилүүстэй сумын чиглэлийн Жимгэрийн хясааны замыг засварлаад байна. Урд бүсийн сумуудын малчид өвөлжөө, хаваржаандаа эдгээр давааны замаар зорчдог. Бороо, цастай өдрүүдэд давааны замын зорчих хэсэг шавар, цасанд дарагдаж, аюулгүй зорчих боломжгүй болдог. Цагаанхайрхан сумын Чулуут, Уужим, Цэцэрлэг, Хүрэн жалга, Бөөр булаг, Урд намагтай гээд газруудад зусдаг малчдын хүсэлтийн дагуу энэ сарын 28, 29-ний өдрүүдэд нутгийн иргэдтэй хамтран дээрх даваануудын замын зорчих хэсгийг хусах, тэгшлэх, чулууг нь түүж аюулгүй зорчих боломжтой боллоо. Тус замыг сумын засаг даргын нөөц сан болон иргэдийн хандиваар засварлалаа. Тухайн зам нь жил бүр засвар арчилгаа шаарддаг бөгөөд 2015 оноос хойш гурван удаа засвар арчилгаа хийсэн байдаг. Цаашдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан аймаг орон нутгаас төсөвлөн улам сайжруулах шаардлагатай байгаа гэж Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ