Шотландын тэргүүн сайд өөрийгөө тусгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-30 11:35:03

ЛОНДОН. /BBC/. Шотландын тэргүүн сайд Никола Стержен “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүнтэй ойр байсан нь тогтоогдсон тул өөрийгөө тусгаарлажээ.


Н.Стержен Эрүүл мэндийн үндэсний газраас өөрт нь мэдэгдэл ирсэн талаар ням гаргийн орой “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Ийнхүү тэрбээр одоогоор мөрдөж буй дүрэм журмын дагуу өөрийгөө тусгаарлахаар болжээ.  


Мөн тэргүүн сайд “шаргуу ажиллаж буй” Эрүүл мэндийн үндэсний газрын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлжээ. Тэрбээр, “Өнөө орой надад халдвар илэрсэн хүнтэй ойр байсан тухай мэдэгдэл ирсэн. Иймд би “PCR” шинжилгээний хариугаа гарах хүртэл өөрийгөө тусгаарлана” гэж мэдээлсэн байна.


Шотландад өдөрт коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр Н.Стержен ийнхүү мэдэгджээ. Тодруулбал, ням гарагт халдварын 7113 тохиолдол шинээр илэрсэн нь өмнө нь буюу баасан гарагт бүртгэгдээд байсан хамгийн өндөр үзүүлэлтийг /6835/ давсан байна. 

Холбоотой мэдээ