Сургууль, цэцэрлэгийн орчны халдвар хамгааллын бэлтгэлийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-08-25 14:23:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссийн гишүүд Баянхонгор хотын сургууль, цэцэрлэгийн орчны халдвар хамгааллын бэлтгэлд хяналт, шалгалт хийж байна. 

2021-2022 оны хичээлийн жилд Баянхонгор хотод төрийн өмчийн Ерөнхий боловсролын 6 сургууль, хувийн өмчийн 2 сургууль, төрийн өмчийн 16 цэцэрлэг, хувийн өмчийн цэцэрлэг 6 сургалтын үйл ажиллагаа явуулна.

Боловсролын эдгээр байгууллагын анги танхимын ариутгал халдваргүйтгэл зэрэг эрүүл ахуйн бэлтгэлийг голчлон хянаж, шалгахын зэрэгцээ зөвлөмж өгч,  халдвар хамгааллын бэлтгэлийг сайтар хангуулахад  аймгийн Онцгой комиссийн гишүүд анхаарч ажиллаж байна.

Тодруулбал, “Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” аймгийн Онцгой комиссийн даргын 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахад дээрхи хяналт, шалгалтын үйл ажиллагаа чиглэж буй.

Холбоотой мэдээ