Японы хүн амын 1/4-ийг 65-аас дээш насныхан эзэлж байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-06-30 13:30:47

ТОКИО. /NHK/. Японы хүн амын дөрөвний нэг гаруй хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.

Тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэхдээ “өнгөрсөн оны хүн амын тооллогод үндэслэн энэ тоог гаргалаа” гэжээ.

Судалгаанаас үзвэл, Японд 65 буюу түүнээс дээш настай 33.4 сая орчим хүн байна. Энэ нь тус улсын хүн амын 26.7 хувь гэсэн үг юм.

65 буюу түүнээс дээш настай хүмүүсийн тоо 2010 онд явуулсан өмнөх хүн амын тооллогын дүнтэй харьцуулахад 3.7 хувиар өсчээ.

1920 оноос судалгаа явуулж эхэлснээс хойш 65-аас дээш настнуудын тоо анх удаагаа нийт хүн амын 25 хувиас давсан нь энэ юм.

Мөн тус улсын бүх 47 мужид 65-аас дээш насны хүмүүсийн то 15-аас доош насныхны тооноос анх удаагаа давсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ