ХНХЯ: Монголчууд олноор оршин суудаг улстай хамтын ажиллагаагаа тэлэх бодлого баримталж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-24 16:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас гадаад орнуудад суухаар шинээр томилогдоод буй Элчин сайд нартай хийсэн өргөтгөсөн уулзалтад оролцов.


Гадаад харилцааны яаманд болсон уулзалтаар сайд А.Ариунзаяа Элчин сайдуудад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгч, Засгийн газраас тус салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.


Сүүлийн жилүүдэд гадаад улсад оршин сууж амьдарч, ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ нийгмийн баталгааг хангахаар Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хүрээг тэлэх бодлого баримталж буйг онцолсон юм.

Холбоотой мэдээ