Аймгийн 90 жилийн ойгоор 67 иргэнд төрийн шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-24 12:40:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн 90 жилийн түүхэн хөгжилд өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медаль, салбарын шагналуудаар шагнан урамшууллаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 12, Алтан гадас одонгоор 32, Хөдөлмөрийн хүндэт медалиар 25, Цэргийн хүндэт медалиар хоёр хүнийг тус тус шагнан урамшуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд болон аймгийн удирдлагууд медиалыг гардуулан өгч, баяр хүргэв. Мөн мал сүргээ онд мэнд оруулж, төлөө бүрэн бойжуулсан малчдад "Алтан төл"-ийн шагналыг олголоо.

Холбоотой мэдээ