Өнөөдөр зургаан сумын 36 иргэн халдвар авсан нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-23 17:41:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 261 сорьцод шинжилгээ хийснээс 36 иргэн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 2725 боллоо.

-Коронавирусний халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байсан 41 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр нийт 2336 иргэн эдгэрлээ.

Шинээр бүртгэгдсэн 36 тохиолдлууд нь Улиастай, Идэр, Отгон, Тэлмэн, Цэцэн-Уул, Яруу сумуудад нэмж бүртгэгдсэн байна . Үүнээс хамгийн олон буюу 27 иргэн нь Улиастай сумд бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 296, гэрээр 61 хүнийг эмчилж байна. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 46 иргэний биеийн байдал нь хүндэвтэр, 11 иргэн хүнд байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор жирэмсэн эх гурав, хүүхэд 33 байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ