Гурван саяын нэг азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнгөрсөн ням гарагт болов. Энэ удаагийн тохиролд энэ оны 7 дугаар сарын 1-31-ний хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авч, татварын цахим системд бүртгүүлсэн иргэдийн 32.7 сая баримт хамрагджээ. Үүнээс,
- 3 сая төгрөгийн 1,
- 1,5 сая төгрөгийн 33,
- 500 мянган төгрөгийн 300,
- 100 мянган төгрөгийн 2904,
- 30 мянган төгрөгийн 29 096 баримт тохиролд таарч азтан болжээ.
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байв. Супер азтан тодорсонгүй.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
18 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
18 цаг