Коронавируст халдварын 1566 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-23 11:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1566 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв. 


Халдвар илэрсэн хүмүүсийн 342 нь Улаанбаатар хотод, 1224 нь орон нутагт бүртгэгдсэн байна.


Халдвар авсан 10 928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  6303 нь хөнгөн,  3542 нь хүндэвтэр, 898 нь хүнд, 185 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 


Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 55 мянга 268 хүн буюу зорилтот бүлгийн 63.2 хувь хамрагджээ. 


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 154, II тунд 616, III тунд 391, нийт 1161 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.7 хувь, II тунгийн хамралт 68.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2496 (21 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 47.461 (53.4 хувь), 16-17 насны 21.112 (62.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.



Холбоотой мэдээ