Энэ өвлийн анхны цас таван суманд оржээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-22 12:47:43

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн таван суманд 2021 оны 8 дугаар сарын 21-22-ны шөнө цас оржээ.

Тодруулбал, Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар энэ өвлийн анхны цас орлоо. Тэс, Эрдэнэхайрхан суманд 1 см, Цэцэн-Уул суманд 3 см, Баянхайрхан суманд 4 см, Сонгино суманд 5 см цасан бүрхүүл тогтсон байна. Ихэнх сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрлээ. Завхан аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 11-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, нутгийн өмнөд болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Харин  Улиастай хот орчмоор солигдмол үүлтэй. Үдээс өмнө бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна. Ойрын гурван өдөр нийт нутгаар бороотой, салхи шуургатай сэрүүхэн байхыг малчид, тариаланчид, хадланчдад анхааруулж байна гэж аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас анхааруулав. 



Холбоотой мэдээ