Сайншандын III багт Иргэдийн хөгжлийн төвийн барилга баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 15:23:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын III багийн нутагт Иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгөөр “Жи Ти Кей Эс” ХХК гүйцэтгэж байна.

Барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Багийн нутагт Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орсноор иргэд  хөдөлмөчрдөд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Иргэдийн хөгжлийн төвд багийн Ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, цагдагийн алба хаагч төвлөрөн ажиллана. Ташрамд дурдахад өмнө нь Сайншанд сумын I, II,  IV, V,VI,VII, VIII багт Иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулж байсан юм.

Холбоотой мэдээ