Англи хэлний шалгалтад 16 сурагч 100 оноо авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-20 10:24:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Англи хэлний хичээлийг 24 868 шалгуулагч сонгосноос 22 385 нь шалгалтаа өгчээ. Ирц 90 хувьтай байна.


Тэднээс хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 сурагч байв. 100 оноо авсан шалгуулагчдын тав нь орон нутгийнх, 11 нь нийслэлийн сурагчид юм.


Хуваарийн дагуу өнөөдөр

10:00 цагт Хими

13:00 цагт Газар зүй

16:30 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт болно.


ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой юм.





Холбоотой мэдээ