Сэлэнгийн ИТХ-д МАН ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-30 01:43:36

УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль Сэлэнгэ аймагт хэвийн явагдаж өндөрлөлөө.

УИХ-ын 25 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Оюундарь, 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, 27 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат нар ялалт байгууллаа.

Харин аймгийн ИТХ-ийн 37 тойрогт 24 нь МАН, 13 нь АН, нэг бие даагч ялалт байгуулж Сэлэнгэ аймагт МАН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.   

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ