Хөвсгөлд УИХ, аймгийн ИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-30 01:24:37

УИХ болон орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймагт МАН ялалт байгуулсан байна.

Тодруулбал УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нар саналын тоогоор тэргүүлж байна. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 44 мандатаас МАН-ын 33 нэр  дэвшигч ялалт байгуулсан урьдчилсан дүн мэдээтэй байна. Алслагдсан зарим цөөн тооны сумдаас мэдээ ирээгүй байгаа тул нэгдсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.

 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ