Олимпын медальтнуудаа орон сууцаар урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-08-18 10:39:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон амжилт, хоёр дахь олимпын наадамдаа оролцсон залуу жүдоч Ц.Цогтбаатар нарын олимпын медаль хүртсэн амжилтыг төрсөн нутгийнхан нь урамшуулж, орон сууцаар мялаалаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан, баяр хүргэж хүндэтгэл  үзүүлсэн юм.

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд, нийслэлийн Засаг даргын орлогчид, Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт гурван өрөө орон сууц бэлэглэлээ. 

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөг, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж,  үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” "Ханбогд кашмер" компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ. 

Холбоотой мэдээ