“Уран дөш” зуслан охидын ариун цэврийн байгууламжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 20:22:06

Хөвсгөл аймгийн “Уран дөш” зусланд эрүүл ахуйн стандартад нийцсэн охидын бие засах газрыг Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр барьж байна.

Урин дулаан ялангуяа зуны улиралд стандартын бус ариун цэврийн байгууламж олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог учраас охидод зориулсан бие засах газар шаардлагатай болжээ. Энэ асуудал олон жил яригдсан боловч шийдэгдэхгүй байсаар 30 орчим жилийн дараа ариун цэврийн байгууламж баригдаж ажлын явц 90 гаруй хувьтай, гуравдугаар ээлжээс өмнө ашиглалтад оруулах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 


 

Холбоотой мэдээ