Увсын сум бүрт сонгогчдын ирц өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-29 19:46:34

Орон нутгийн 16 цагийн байдлаар Увс аймгийн 52467 сонгогчоос 35837 нь буюу 68,3 хувь нь саналаа өгөөд байна.

Сумдаар авч үзвэл Баруунтуруун сумын 1824 сонгогчоос 1268 нь буюу 69,5 хувь, Бөхмөрөн сумын 1537 сонгогчоос 1073 нь буюу 69,8 хувь, Давст сумын 1118 сонгогчоос 888 нь буюу 79,4 хувь, Завхан сумын 1083 сонгогчоос 914 нь буюу 84,4 хувь, Зүүнговь сумын 1701 сонгогчоос 1401 нь буюу 82,4 хувь, Зүүнхангай сумын 1393 сонгогчоос 995 нь буюу 71,4 хувь, Малчин сумын 1530 сонгогчоос 1254 нь буюу 82 хувь нь саналаа өгөөд байна. Түүнчлэн, Наранбулаг сумын 2360 сонгогчоос 1562 нь буюу 66,2 хувь, Өлгий сумын 1370 сонгогчоос 1090 нь буюу 79,6 хувь, Өмнөговь сумын 2642 сонгогчоос 1751 нь буюу 66,3 хувь, Өндөрхангай сумын 1973 сонгогчоос 1483 нь буюу 75,2 хувь, Сагил сумын 1518 сонгогчоос 1244 нь буюу 81,9 хувь, Тариалан сумын 2130 сонгогчоос 1364 нь буюу 64 хувь, Түргэн сумын 1343 сонгогчоос 913 нь буюу 68 хувь, Тэс сумын 3249 сонгогчоос 2507 нь буюу 77,2 хувь нь одоогоор саналаа өгсөн аж.

Тэрчлэн Ховд сумын 1420 сонгогчоос 1045 нь буюу 76,6 хувь, Хяргас сумын 1503 сонгогчоос 1140 нь буюу 75,8 хувь, Цагаанхайрхан сумын 1284 сонгогчоос 984 нь буюу 76,5 хувь, Улаангом сумын 21489 сонгогчоос 12963 нь буюу 60,3 хувь нь орон нутгийн 16 цагийн байдлаар саналаа өгөөд байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ