БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-15 11:56:48

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ хүн амынхаа 70 хувийг “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунд хамруулах ажлыг ирэх 10 дугаар сар гэхэд дуусгана гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр мэдэгдлээ. Мөн Засгийн газар вакцинжуулалтын зорилтоо ахиулна гэдгийг хэлэв.


Мүн Жэ Ин нийслэл Сөүл хотын төвд оршдог “Соёлын өртөө Сөүл 284” төвд Эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ард түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ, хүн амын 70 хувь нь 10 дугаар сард гэхэд вакцины хоёр тунд хамрагдана хэмээн мэдэгдсэн байна.


Мөн БНСУ коронавирусний халдвараас үүдэлтэй хямралыг бусад томоохон орнуудтай харьцуулахад илүү тогтвортойгоор даван туулж буйг онцлон тэмдэглээд, эрх баригчид Засгийн газрын вакцинжуулалтын зорилтыг цаашид улам ахиулна хэмээн нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ