Тохижилт, бүтээн байгуулалтын ажил 10 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-12 12:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ онд төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.


Төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхээр захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрэм мөрдүүлэх, чанарын шаардлага хангуулах арга зүйн зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг арилгуулжээ.


Нийт найман дүүргийн 109 байршилд хяналт шалгалт хийж, зөвлөмжийн хуудас хүргүүлснийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ